-Вакцин дууссанаас болж шүлхийн дэгдэлтийг хязгаарлахад хүндрэл үүсч байгаа гэнэ-
Дорнод, Сүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад 50 гаруй хонож байна. Шүлхийн дэгдэлт буурах хандлагатай байгаа ч вакцины хангамжийн асуудал хүндрэлтэй байгаа гэнэ.
Сүхбаатар аймагт өнгөрсөн хугацаанд гурван үе шаттайгаар шүлхийн вакцин хүргүүлжээ. Одоогоор нийт 893 литр тун вакциныг 848 мянга орчим малд хийгээд байгаа гэнэ. Энэ нь тус аймгийн нийт малын дөнгөж гуравны нэг нь юм байна.
Улсын мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр бол энэ сарын 20-нд Энэтхэг улсаас шүлхийн вакцин ирэх байжээ. Гэтэл ...