my blog

2010-11-01

Интернэт сүлжээ ашиглах

Ангилал: Бие даалт

Интернэтийн түүх
Интернэт хэмээх мэдээллийн чөлөөт ертөнц нь 1969 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны зориулалтаар үүссэн бөгөөд, тэр үеэс эхлэн компьютерийн ертөнцийг юутай ч зүйрлэшгүйгээр өөрчилж, мэдээлэл харилцаа холбооны түүхэнд хязгааргүй их хувьсгал хийсэн билээ. Түүгээр ч барахгүй хормын дотор дэлхий ертөнцийг хамрах чадвар, мэдээлэл түгээх механизм, газар зүйн байрлалаас үл хамааран хувь хүмүүсийг хамтран ажиллах харилцаанд орох хэрэгсэл нь болж чадсан юм.
Интернэтийн түүх нь асар олон талын хүрээг хамардаг бөгөөд, түүгээрээ ч зөвхөн компьютерийн болон техникийн салбарыг бус, нийгэм,...


Шууд холбоос


2010-11-01

Компьютерийн хэрэглээний программуудыг бие даан эзэмших хичээлvvд

Ангилал: Хичээл
1. “Цуврал хичээл ¹1, Компьютерийн техник болон программ хангамжийн тухай товч ойлголт”
Цуврал хичээл ¹1 нь мэдээллийн технологийн vндсэн ойлголт, компьютерийн оролт-гаралтын төхөөрөмжvvд, төв процессорын тухай, компьютерийн санах ойн төрлvvд, тогтмол санах ойн төхөөрөмжvvд, компьютерийн программ хангамжийн төрлvvд, хэрэглээний программын талаархи ойлголт, сvлжээний технологийн тухай ойлголт, LAN ба WAN сvлжээ, персонал компьютерийн вирус ба тvvнээс хамгаалах тухай, зохиогч /хэрэглээний программ/-ийн эрх ба компьютерийн өгөгдлийг хамгаалах тухай өгvvлэхээс гадна компьютерийн хөгжлийн vе шат бо...

Шууд холбоос


2010-10-25

caterpillar 777D

Ангилал: Уул уурхай

Шууд холбоос


2010-10-25

Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна

Ангилал: Улс төр
 
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Шадар сайд Бүлэнт Арынч тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

Турк Улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэх талаар бүх нийтийн санал хураалтаа амжилттай явуулсанд Ерөнхий сайд баяр хүргээд Улаанбаатар хотноо болж байгаа Монгол-Туркийн Хамтарсан хорооны хуралд амжилт хүсэв.   

Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна
Түүхэн харилцаатай манай хоёр улсын эдийн засаг, нийгэм, боловсролын салбар дахь амжилттай харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих боломж байгааг тэрээр хэлээд “Орхон г...

Шууд холбоос


2010-10-25

Шүлхийн вакцин пүрэв гаригт ирнэ

Ангилал: Эрүүл мэнд

-Вакцин дууссанаас болж шүлхийн дэгдэлтийг хязгаарлахад хүндрэл үүсч байгаа гэнэ-

Дорнод, Сүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад 50 гаруй хонож байна. Шүлхийн дэгдэлт буурах хандлагатай байгаа ч вакцины хангамжийн асуудал хүндрэлтэй байгаа гэнэ.

Сүхбаатар аймагт өнгөрсөн хугацаанд гурван үе шаттайгаар шүлхийн вакцин хүргүүлжээ. Одоогоор нийт 893 литр тун вакциныг 848 мянга орчим малд хийгээд байгаа гэнэ. Энэ нь тус аймгийн нийт малын дөнгөж гуравны нэг нь юм байна.

Улсын мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр бол энэ сарын 20-нд Энэтхэг улсаас шүлхийн вакцин ирэх байжээ. Гэтэл ...


Шууд холбоос


2010-10-25

Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ

 
Шинэ долоо хоногийн эхний өдөр нийслэлчүүд ажил сургуульдаа яаран автобус унаандаа суухад эцсийн буудлууд хог хаягдалгүй цэмцгэр болсныг анзаарсан биз ээ.

Нийслэлийнхээ өдрийг угтаж Нийтийн тээврийн газраас санаачлан “Иргэдийн талархал хүлээх өдөрлөг”-ийг зохион байгуулж нийтийн тээврийн үйлчилгээний эцсийн буудал зогсоолуудад цэвэрлэгээ хийсэн байна.
Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ
Үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд, хороод болон иргэд зорчигчидтойгоо хамтран нийслэлийн 6 дүүрэгт Баянхошуу, Яармаг, Дэнжийн мянга, Дарь эх, Долоон буудал, Шархад, Хорооллын эцэс, Ханын материал, Таван шар, Зүүн салаа, Халдвартын эмнэлгийн буу...

Шууд холбоос


2010-10-25

С.Мияарагчаа кураш бөхийн дэлхийн аваргад тэргүүлэв

Ангилал: Спорт
С.Мияарагчаа кураш бөхийн дэлхийн аваргад тэргүүлэв
Казахстаны нийслэл Астана хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд казах күрес бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв.

Тус тэмцээнд эх орноо төлөөлсөн жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ С.Мияарагчаа, Б.Болд-Эрдэнэ нар амжилттай оролцжээ.

Нийт 38 орны 150 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээн эрчүүдийн долоон жингийн ангилалд болсон бөгөөд /54, 60, 66, 74, 82, -90, +90,/ 66 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ С.Мияарагчаа тус тэмцээнээс алтан медаль хүртэж, Монголын анхны күрес бөхийн дэлхийн аварга боллоо.

Манай бөх эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаануудад казахын бөхчүүдий...

Шууд холбоос


2010-10-25

Олон хэлээр ярьдаг хүн илүү чадвартай

Ангилал: Боловсрол
Эрдэмтдийн тогтоосноор хоёр хэлээр ярьдаг хүний толгой сайн ажилладаг байна. Түүнчлэн ирээдүйд сэтгэцийн өвчин тусах магадлал бага аж.

Энэ салбарт олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан АНУ-ын эрдэмтэн профессор Жаред Даймонд дээрх тодорхойлолтоо Шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.

Манай гариг дээр нэгээс хоёр болон түүнээс дээш хэлээр ярьдаг хүмүүс харьцангуй бага байдаг аж. 1960-аад он хүртэлх судалгаагаар хоёр хэлээр ярьдаг хүүхдүүд бусад хүүхэдтэй харьцуулахад гадаад хэлийг илүү удаан сурдаг болох нь батлагдаж байсан. Харин өдгөө 12 дахь хэлээ сурч яваа профессрр Жаред Даймонд үүнийг үгүйсгэж бу...

Шууд холбоос


2010-10-25

А.Алтанхуяг: Дэндэвийг хүндэлмээр санагддаг

Ангилал: Соёл урлаг

 Сүүлийн үед үзэгчид Солонгосын савангийн дууриас илүү “Тусгай салаа” кинонд уягдах болов. Тиймээс уншигчид та бүхнийг тус киноны уран бүтээлчидтэй уулзуулахыг зорилоо. “Тусгай салаа” киноны Сүлд бол аливаа зүйлийг мөнгөөр хэмждэг баян айлын хүүхэд. Харин амьдрал дээрх жүжигчин А.Алтанхуяг ямархуу хүн бэ гэдгийг та бүхэн сонирхож байна уу. Тэгвэл энэ тухай болон “Тусгай салаа” киноны талаар жүжигчин А.Алтанхуягтай ярилцлаа.

А.Алтанхуяг: Дэндэвийг хүндэлмээр санагддаг
-Таны тоглосон “Тусгай салаа” киног үзэгчид сайхан хүлээн авч байна. Энэ кинонд яагаад тоглох болов?
-Манай найз хэлсэн л дээ. “Олон ангит киноны проб авч байна. Чи очиж шал...

Шууд холбоос


2010-10-25

Анод банкны муу зэрэглэлийн ангилалтай зээлдэгч нарыг нийтэд мэдээллээ

Монголбанкны ээлжит хэвлэлийн бага хурлаар Анод банкны муу зээлийн ангилалтай холбогдох этгээдүүдийг нийтэд зарласан юм.

Тус банкны холбогдох этгээдэд олгосон нийт зээлийн дүн 54.4 тэрбум төгрөг байна. Үүнд банкны холбогдох этгээдийн гаргасан нийт аккредитив, батлан даалтын дүн 4.0 сая ам.доллар байгаа юм (Япон улсын Иточу корпорацийн Анод банкнаас нэхэмжилж байгаа тайлан, тэнцэлд тусгагдаагүй аккредитивийн дүнг оруулахгүйгээр).

Харин Анод банкны хувь нийлүүлэгч, удирдлагад ажиллаж байсан иргэн Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нараас авах авлага гадаадын банкин дахь Анод банкны харилцах данснаас ...


Шууд холбоос


Миний тухай

Улс төр, эдийн засаг спорт, эх орны мэдээ г.м

Сүүлийн бичлэгүүд

. Интернэт сүлжээ ашиглах
. Компьютерийн хэрэглээний программуудыг бие даан эзэмших хичээлvvд
. caterpillar 777D
. Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна
. Шүлхийн вакцин пүрэв гаригт ирнэ
. Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ
. С.Мияарагчаа кураш бөхийн дэлхийн аваргад тэргүүлэв
. Олон хэлээр ярьдаг хүн илүү чадвартай
. А.Алтанхуяг: Дэндэвийг хүндэлмээр санагддаг
. Анод банкны муу зэрэглэлийн ангилалтай зээлдэгч нарыг нийтэд мэдээллээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. munhkbat
Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн