my blog

2010-11-01

Интернэт сүлжээ ашиглах

Ангилал: Бие даалт

Интернэтийн түүх
Интернэт хэмээх мэдээллийн чөлөөт ертөнц нь 1969 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны зориулалтаар үүссэн бөгөөд, тэр үеэс эхлэн компьютерийн ертөнцийг юутай ч зүйрлэшгүйгээр өөрчилж, мэдээлэл харилцаа холбооны түүхэнд хязгааргүй их хувьсгал хийсэн билээ. Түүгээр ч барахгүй хормын дотор дэлхий ертөнцийг хамрах чадвар, мэдээлэл түгээх механизм, газар зүйн байрлалаас үл хамааран хувь хүмүүсийг хамтран ажиллах харилцаанд орох хэрэгсэл нь болж чадсан юм.
Интернэтийн түүх нь асар олон талын хүрээг хамардаг бөгөөд, түүгээрээ ч зөвхөн компьютерийн болон техникийн салбарыг бус, нийгэм, электрон худалдаа, мэдээлэл олж авах үйл ажиллагааг ч бас хамардаг.

Email (Electronic Mail)

Имэйл буюу электрон шуудангийн систем нь Интернэтийн хамгийн өргөн тархсан үйлчилгээний нэг бөгөөд имэйлийн хаягаар дэлхийн аль ч өнцөг булан бүрээс өөр хоорондоо захидлаар харилцахын зэрэгцээ файл хавсарган, мэдээлэл харилцан солилцож, мөн сервер компьютер лүү хандан бусад төрлийн үйлчилгээг авч болно. Өнөөдөр имэйлийн олон янзын программ хангамжуудыг ашиглаж байгаа ч зарим хэсэг нь Интернэтийн вэб хуудсаар дамжуулан имэйлийн үйлчилгээг авах боломжтой байдаг. Энэ үйлчилгээг webmail гэж нэрлэдэг.

Өргөн тархсан имэйлийн программууд:
1. Netscape Messenger
2. Outlook Express
3. Microsoft Outlook
4. Eudora Pro/Lite
5. Internet Mail

Browser

Browser нь Вэб хуудас хайж үзэхэд зориулагдсан тусгай программ юм. Хамгийн өргөн дэлгэрсэн браузерууд бол Netscape Navigator, Microsoft Internet Explorer ба Spyglass Mosaic ордог. Эдгээр нь техт төдийгүй бас зураг үзүүлэх чадвартай программууд юм. Орчин үеийн браузерууд нь дуу, видео оролцсон мультмедиа мэдээлэл гаргах боломжтой байдаг.

Communications software

- Dial-Up Networking
- Advanced Dialer
-Hyper Terminal
- Trumpet Winsock

Search Engines - хайлтын систем

Интернэт гэдэг мэдээллийн хөлгүй их далай. Зарим хүмүүс интернэтэд ормогц хүссэн мэдээллээ аяндаа олдох мэтээр ойлгодог явдал ч олонтой тохиолддог. Интернэтээс хэрэгцээт мэдээллээ хайж олно гэдэг нэлээд хугацаа шаардсан, түвэгтэй ажил байдаг билээ. Интернэтийн хэрэглэгчид сонирхож буй мэдээллээ "Хаанаас хайж эхлэх вэ?" гэсэн асуудалтай байнга тулгарч байдаг. Интернэт нь олон салангид мэдээллүүдийн хоорондох гипертекстэн холбоосууд болон бие даасан мэдээллүүдийг байрлуулахад зориулагдсан сүлжээ учраас мэдээлэл хайх нь зөвхөн хэрэглэгчдийн асуудал болж үлддэг.

Энэ асуудлыг тусгай хайлтын системүүдийн тусламжтайгаар шийдэж болох бөгөөд тэдгээрийг дараах бүлэгт ангилж болно.
- Хайлтын системүүд
- Хэд хэдэн хайлтын системүүд бүхий хуудсууд
- Каталогууд
- Сэдэвчилсэн хайлтын системүүд ба каталогууд
- Мэдээллийн цуглуулгууд

Их, бага ямар ч хэмжээний номын санд хэрэгцээт номоо олоход зохион байгуулалт сайтай католог тусалдагтай адил Интернэтэд хайлтын системүүд л хэрэглэгчийн гол хөтөч болдог. Хайлтын систем нь ердийн мэдээллийн сангийн ажиллах зарчимтай адил юм. Та ямар нэгэн асуулт болон түлхүүр үгүүдийг оруулсны дүнд тэдгээрийг агуулсан баримтуудыг олж авна. Хайлтын системүүдийн хувьд сервер дээрх мэдээллийн санг тусгай программын тусламжтайгаар байнга тоон дохиололд хувиргаж байдаг. Эдгээр тусгай программуудын үйл ажиллагааны үндэс нь таны өгсөн түлхүүр үгийг хайхад ашиглагдах индекс файлууд болно. Та энгийн асуулт, түлхүүр үгнүүдээс гадна төрөл бүрийн логик үйлдлүүд, бүлгүүд, загварууд болон нэрсийн жагсаалтаар, гарчгаар, үг хоорондын зайн өгөлт зэрэг аргыг ашиглан хайж болно. Түүнчлэн хэд хэдэн хайлтын системүүдээс мэдээллийг шууд хайх МЕТА системүүд ч бий. Каталогуудыг бүтээсэн хүмүүсээс гадна хэрэглэгчид өөрсдөө бүрдүүлж болно. Ийм каталогууд ихэвчлэн бизнес ба санхүү, улс гүрэн ба улс төр гэх мэт төрөл бүрийн сэдвээр бүлэглэгдсэн мэдээллүүдийн товч цэс маягтай байдаг. Бүлэг бүрт хамаарах мэдээллүүдийн тоо харилцан адилгүй байна. Каталогийг хайлт хийх боломжтой, боломжгүй гэсэн хоёр бүлэгт хуваадаг. Сэдэвчилсэн хайлтын системүүд болон каталогууд нь ихэвчлэн орон нутгийн хандлагатай байдаг бол мэдээллийн цуглуулгууд нь гадаад хэлээр бичигдсэн, төрөлжсөн товч цэсүүд хэлбэртэй байдаг байна.

Интернэтэд ихэнх мэдээлэл англи хэл дээр байдаг нь бусад орны хэрэглэгчдийн хувьд тийм ч амар зүйл биш юм. Ийм ч учраас сүүлийн үед олон орон Интернэтийн мэдээллийг орчуулан хувиргагч программууд, эх хэл дээрээ мэдээлэл хайх системүүд зохион хэрэглэх боллоо.
Вэб мэдээлэл үзэхэд интернэтэд байрлаж байгаа хаяг буюу URL (Uniform Resource Locator) -ийг мэдэж байх шаардлагатай. Хэрэв танд хэрэгцээт мэдээллийн тань хаяг байхгүй бол вэб мэдээллийн эх үүсвэрүүд рүү хандаж, хайж олоход зориулагдсан хайлтын системүүд интернэтээр дүүрэн байдаг гэж хэлж болно. Хайлт хийснээр уншиж барахааргүй олон мэдээлэл гарч ирэх нь бий. Эсвэл хайсан мэдээлллээ олж чадахгүй байх нь ч тохиолдоно. Энэ бүхэн нь таны хайлт хийж байгаа түлхүүр үгтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл та туслах тэмдгүүдийг хайлт хийж байгаа түлхүүр үгтэйгээ хэр зэрэг зөв холбож ашигласнаас таны хайлтын үр дүн хамаарна. Хайлтын системүүд нь төрөл бүрийн мэдээллийн хаягийн бааз бөгөөд эдгээрийг бид үнэгүй ашиглаж хэрэгцээт мэдээллээ олж авах бүрэн боломжтой. Эдгээр хайлтын системүүд нь бүртгэж авсан мэдээллийн сан болон бүртгэх мэдээллийнхээ агуулга зэргээрээ ялгаатай байдаг учраас нэг хайлтын системээр олдоогүй мэдээлэл нөгөө хайлтын системээр хайлгахад олдох тал байдаг. Ийм учраас хайлтын системээ хэр зэрэг зөв оновчтой сонгосноос таны хайлтын үр дүн хамаарна.

Гол хайлтын системүүд:
Yahoo
Аltavista
Lycos
Search
Google


 



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Улс төр, эдийн засаг спорт, эх орны мэдээ г.м

Сүүлийн бичлэгүүд

. Интернэт сүлжээ ашиглах
. Компьютерийн хэрэглээний программуудыг бие даан эзэмших хичээлvvд
. caterpillar 777D
. Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна
. Шүлхийн вакцин пүрэв гаригт ирнэ
. Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ
. С.Мияарагчаа кураш бөхийн дэлхийн аваргад тэргүүлэв
. Олон хэлээр ярьдаг хүн илүү чадвартай
. А.Алтанхуяг: Дэндэвийг хүндэлмээр санагддаг
. Анод банкны муу зэрэглэлийн ангилалтай зээлдэгч нарыг нийтэд мэдээллээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. munhkbat
Бичлэг: 1 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax