my blog

2010-11-01

Компьютерийн хэрэглээний программуудыг бие даан эзэмших хичээлvvд

Ангилал: Хичээл
1. “Цуврал хичээл ¹1, Компьютерийн техник болон программ хангамжийн тухай товч ойлголт”
Цуврал хичээл ¹1 нь мэдээллийн технологийн vндсэн ойлголт, компьютерийн оролт-гаралтын төхөөрөмжvvд, төв процессорын тухай, компьютерийн санах ойн төрлvvд, тогтмол санах ойн төхөөрөмжvvд, компьютерийн программ хангамжийн төрлvvд, хэрэглээний программын талаархи ойлголт, сvлжээний технологийн тухай ойлголт, LAN ба WAN сvлжээ, персонал компьютерийн вирус ба тvvнээс хамгаалах тухай, зохиогч /хэрэглээний программ/-ийн эрх ба компьютерийн өгөгдлийг хамгаалах тухай өгvvлэхээс гадна компьютерийн хөгжлийн vе шат болон манай оронд мэдээллийн технологи хөгжсөн тухай, компьютерийн хэрэглээ, эрvvл мэнд, аюулгvй ажиллагааны зарчим зэрэг сонирхолтой хавсралт мэдээллийг хэрэглэгч танд хvргэх болно.

2. “Цуврал хичээл ¹2, Компьютер болон файлын зохион байгуулалт (Windows vйлдлийн системийн тухай)”
Цуврал хичээл ¹2 нь компьютерийг ачааллах сонголтууд, систем болон дэлгэцийн тохируулга, Help-ийн vзvvлэлтvvд, тусламж авах тухай, дэлгэцэнд дvрс зураглалыг харуулах, диск төхөөрөмжийг форматлах, цэгцлэх, цонх /Windows/-ны vзvvлэлтvvд, цонхны бvтэц, зохион байгуулалт, командын хэрэгсэл, командын гvйцэтгэх vvргийн тухай, архивыг зохион байгуулах буюу өгөгдөл, директори, фолдерыг эмхэлж цэгцлэх, текст боловсруулах зарчим, мэдээллийг устгах, хуулах, хувилах, эмх цэгцтэйгээр хадгалах, хэвлэх ажиллагааг удирдах талаархи мэдээллийг хvргэнэ. Мөн Microsoft фирмийн байгуулагдсан товч тvvх, Windows vйлдлийн системийн цоорхойг нөхөх зэрэг хавсралт мэдээллvvдийг багтаасан байна.

3. “Цуврал хичээл ¹3, Internet Explorer 5.0 программын тухай”
Цуврал хичээл ¹3 нь Internet Explorer-ийн vндсэн ойлголт, тvvнийг нээж хаах, Вэб хуудастай ажиллах, Internet Explorer Help-ээс тусламж авах, Вэб хуудсын зурагтай ажиллах, Вэб хуудсыг удирдах, Вэб хуудас байршуулах, Web сайтын хайлтын операторууд, Вэб хуудсыг хадгалах болон хэвлэх талаархи мэдээллийг хэрэглэгч танд хvргэнэ. Мөн Интернетийг эзэмших анхны алхмууд, Интернет худалдаа зэрэг сонирхолтой хавсралт мэдээллvvдийг багтаасан.

4. “Цуврал хичээл ¹4, Microsoft Outlook хэрэглээний программын тухай”
Цуврал хичээл ¹4 нь Microsoft Outlook 2000 хэрэглээний программыг ажиллуулах vндсэн зарчмууд, электрон шуудангаар захиа илгээх, офисийн туслагчаас тусламж авах, захиануудыг тоймлох, Outlook 2000 программын харилцах цонхны Toolbar-ыг ангилж цэгцлэх, илгээмжийг хаяглах, редакторлах, төлөөлсөн дvрсийг офисийн завсрын санах ойд дамжуулах, илгээмжийг зөв бичих дvрмээр шалгах, мессежид баримт хавсаргах, мессежийн илгээлтийн тохиргоог тохируулах, илгээмжийг уншиж хариу өгөх, илгээмжээр ирсэн хавсралтуудтай уншиж танилцах, илгээмжийг устгах, эрэмбэлж ангиллах, илгээмжтэй хавтсыг хянах, илгээмжээс хайлтыг хийх болон хувийн хаягийн дэвтэр хөтлөх, илгээмжээс хаягийг энэхvv дэвтэрт оруулах талаархи хичээлийг хэрэглэгч танд хvргэнэ.

5. “Цуврал хичээл ¹5, илтгэл, танилцуулга бэлтгэх Microsoft Power Point хэрэглээний программын тухай”
Цуврал хичээл ¹5 нь Microsoft Power Point 2000 хэрэглээний программын анхан, дунд болон ахисан шатны хэрэглээ гэсэн хэсгээс бvрдэнэ. Анхан болон дунд шатны хэрэглээнд Microsoft Power Point 2000 программыг ажиллуулах зарчим, илтгэл-танилцуулгыг редакторлах, хадгалах, офисийн туслагчаас тусламж авах, Presentation-ийг шинээр vvсгэх, слайдын төрлvvдээс сонгох, илтгэл танилцуулгын текстийг хэлбэржvvлэх, текст дотор байгаа жагсаалтыг дугаарлах, Text box-ийг форматлах, өгөгдлийг бvрмөсөн зөөх, хувилах, дамжуулах vйлдлvvд, илтгэл танилцуулгыг зохион байгуулах, слайдыг эрэмблэх, бэлэн загваруудаас сонгох, мастер слайдыг ашиглах, мөн илтгэл танилцуулгын хуудсыг дугаарлах тухай хичээлийг vзэх болно.

Microsoft Power Point 2000 хэрэглээний ахисан шатны хичээлд слайдыг дэлгэцэнд харуулах, слайдыг дэлгэцэнд харуулах загварууд, илтгэл танилцуулгын хуудасны дэлгэцэн дэх хэмжээг тохируулах, дэлгэцийн Toolbar буюу хэрэгслийн мөрийг өөрчилж тохируулах, зураас болон хэлбэр, загваруудыг байгуулах, шугам /Lines/-ыг тохируулах /шугамын хэмжээ, урт богино зэргийг сонгох тухай/, хэлбэр дvрсvvдийг сонгох, шинээр байгуулах, зөөх, устгах, дvрс /Image/-ийг шинээр байгуулах, зөөх, устгах, схем зургийг шинээр байгуулах, тvvнтэй ажиллах, графикийн төрлvvд: шинээр байгуулах, график дvрслэлтэй ажиллах, объектыг импортлох, тvvнтэй ажиллах, илтгэл танилцуулгыг vзvvлэх, Slide Show эхлvvлэх, слайдыг сонгож нуух, эффектийн солигдох горимуудтай ажиллах, шинээр эффект оруулах, хөдөлгөөнт эффектvvдийг оруулах, илтгэл танилцуулгыг хэвлэх vйл ажиллагаа болон хуваарилалт, тэмдэглэгээ /тайлбар/-г шинээр бичиж оруулах, vгийн дvрмийн алдааг хянаж засах талаархи хичээлvvдийг багтаасан байна. Хавсралт мэдээллээр Microsoft Power Point 2000 программын командыг ажиллуулах дэс дарааллууд, дэлгэцэнд харагдах товчлууруудын гvйцэтгэх vvргvvд, Microsoft Power Point 2000 программд ашиглагддаг vгсийн тайлбарын талаар мэдэх боломжтой юм.

6. “Цуврал хичээл ¹6, баримт бичиг боловсруулах Microsoft Word хэрэглээний программын тухай”
Энэ цуврал нь Word 2000 хэрэглээний программын анхан, дунд болон ахисан шатны хэрэглээ гэсэн хэсгээс бvрдэнэ. Анхан болон дунд шатны хэрэглээнд Microsoft Word 2000 программыг ашиглах vндсэн зарчмууд, баримтыг нээж, хаах, баримтыг шинээр vvсгэх, салангид байгаа баримтыг зэрэг нээх, баримтыг редакторлах, тусгай тэмдэгтийг баримтанд оруулах, баримтыг хадгалах, тусламжийн функцуудыг ашиглах, баримтыг форматлах, текстийг сонгох, өгөгдлийг бvрмөсөн зөөх /Cut/, хуулах /Copy/, дамжуулах /Paste/ хэрэгслvvд: ашиглах тухай, vсгийн фонтыг хэлбэржvvлэх, параграф /догол мөр/-ыг хэлбэржvvлэх, текстийн мөрийг тоо болон тэмдэгтээр дугаарлах, заагч /Pointer/-аар хэлбэржvvлэх тухай, шинэ мөрийн хэмжээг тохируулах, хvрээ шугамыг байгуулах, эрэл хайгуул хийх /Search/ болон тэмдэгтийг солих, орлуулах /Replace/ хэрэгслvvд, текстийг зөв бичих болон дvрмийн алдааг засварлах, баримтын төрлvvд, баримтанд хөл, толгойн хэсгийн тайлбар бичих тухай, хуудсыг дугаарлах, баримтын бvтэцтэй ажиллах, хэвлэх ажиллагааг удирдах, урьдчилан харж тохируулах, баримтыг хэвлэх тухай заана.

Microsoft Word 2000 хэрэглээний ахисан шатны хичээлд тохиргоонууд /Settings/: тохируулж тааруулах, баримтын хуудсыг дэлгэцэнд харах загварууд, баримтын хуудасны дэлгэцэн дэх хэмжээг тохируулах, дэлгэц /харилцах цонх/-ийн Toolbar /хэрэгслийн мөр/-ыг тохируулах, хvснэгтийн менежмент, хvснэгтийн төрлийг байгуулах, хvснэгтийн нvдний тохиргоог хийх, хvснэгтийн хэмжээг өөрчлөх тухай, хvснэгтэнд багана, мөр нэмэх, устгах, хvснэгтийн бэлэн загварыг vvсгэх хэрэгслvvд: ашиглах тухай, дvрслэлийн менежмент, гаднаас зураг оруулах, бэлэн загвар зургуудаас сонголт хийж, баримтанд оруулах, зургийг зөөх, хуулбарлах, устгах, баримтанд объектыг импортлох, захианы хаяг, нэрийг бичих тухай, файл импортлох, vндсэн баримтыг сонгох тухай, захианы хаяг, нэрийг бичих: өгөгдлийн эх сурвалжаар vvсгэх, vндсэн баримтыг боловсруулах болон vндсэн баримт, захидлын хаяг, нэрийг нэгтгэх талаархи хичээлтэй хэрэглэгч та vзэж танилцана. Хавсралт мэдээллээр Microsoft Word 2000 программын командыг ажиллуулах дэс дарааллууд, дэлгэцэнд харагдах товчлууруудын гvйцэтгэх vvргvvд, Microsoft Word 2000 программд ашиглагддаг vгсийн тайлбарын талаар мэдэх боломжтой юм.

7. “Цуврал хичээл ¹7, электрон хvснэгт боловсруулах Microsoft Excel хэрэглээний программын тухай”
Microsoft Office Excel 2000 хавсралт программ нь анхан шатны болон гvнзгийрvvлсэн шатны хэрэглээ гэсэн 2 хэсгээс бvрдэнэ. Харилцах цонхны бvтэц, командын хэрэгсэл, тусламж авах, ажлын хавтас, ажлын хуудастай ажиллах тухай, өгөгдлийг оруулах, ажлын хуудсын олонлогийг шинээр нээх, электрон хvснэгтийг нээх, хаах, хадгалах, электрон хvснэгтийн нvд, мөр, баганыг форматлах, редакторлах, символ болон тусгай тэмдэгтийг оруулах, өгөгдлийг эрэмблэх, томъёо функцийг оруулах, стандарт функцуудыг ашиглах, анхан шатны функц AutoSum-ыг ашиглах, тоон өгөгдлийн дунджийг олох, тоон болон текстийг форматлах, ажлын талбартай ажиллах, хvснэгт, хvрээ шугам байгуулах, цаасны тохиргоог хийх, ажлын хуудсанд хөл, толгойн тайлбар бичих, объект, схем зураг, график дvрслэлийг байгуулах, форматлах, электрон хvснэгт боловсруулах программын тохиргоонуудтай танилцана. Хавсралт мэдээллээр Microsoft Excel 2000 программын командыг ажиллуулах дэс дарааллууд, дэлгэцэнд харагдах товчлууруудын гvйцэтгэх vvргvvд, Microsoft Excel 2000 программд ашиглагддаг vгсийн тайлбарын талаар мэдэх боломжтой юм.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2018-11-20 -

Бичсэн: Зочин
Яаж үзэх боломжтой вэ
. Шууд холбоос

2015-09-15 -

Бичсэн: Зочин
Цуврал хичээлүүд хэзээнээс орох вэ?
. Шууд холбоос

2015-03-12 -

Бичсэн: Зочин
Цуврал хичээлүүдийг хэзээ оруулах вэ? Microsoft Outlook 2010-ийн хичээлийг судалмаар байна.
. Шууд холбоос

Миний тухай

Улс төр, эдийн засаг спорт, эх орны мэдээ г.м

Сүүлийн бичлэгүүд

. Интернэт сүлжээ ашиглах
. Компьютерийн хэрэглээний программуудыг бие даан эзэмших хичээлvvд
. caterpillar 777D
. Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна
. Шүлхийн вакцин пүрэв гаригт ирнэ
. Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ
. С.Мияарагчаа кураш бөхийн дэлхийн аваргад тэргүүлэв
. Олон хэлээр ярьдаг хүн илүү чадвартай
. А.Алтанхуяг: Дэндэвийг хүндэлмээр санагддаг
. Анод банкны муу зэрэглэлийн ангилалтай зээлдэгч нарыг нийтэд мэдээллээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. munhkbat
Бичлэг: 2 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax