my blog

2010-10-25

Шүлхийн вакцин пүрэв гаригт ирнэ

Ангилал: Эрүүл мэнд

-Вакцин дууссанаас болж шүлхийн дэгдэлтийг хязгаарлахад хүндрэл үүсч байгаа гэнэ-

Дорнод, Сүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад 50 гаруй хонож байна. Шүлхийн дэгдэлт буурах хандлагатай байгаа ч вакцины хангамжийн асуудал хүндрэлтэй байгаа гэнэ.

Сүхбаатар аймагт өнгөрсөн хугацаанд гурван үе шаттайгаар шүлхийн вакцин хүргүүлжээ. Одоогоор нийт 893 литр тун вакциныг 848 мянга орчим малд хийгээд байгаа гэнэ. Энэ нь тус аймгийн нийт малын дөнгөж гуравны нэг нь юм байна.

Улсын мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр бол энэ сарын 20-нд Энэтхэг улсаас шүлхийн вакцин ирэх байжээ. Гэтэл тодорхой шалтгааны улмаас хойшилж, энэ долоо хоногийн пүрэв гариг буюу аравдугаар сарын 28-нд шүлхийн вакциныг Монголд ирүүлнэ гэдгийг Энэтхэгийн ЭСЯ-наас мэдэгдсэн аж.

Сүхбаатар аймгийн хэмжээнд шүлхийн голомттой бүс нутагт 671 өрхийн 2387 хүн байгаа юм. Шүлхийн голомтод 260 орчим мянган мал нутаглаж байгаа бөгөөд энэ өвчний халдвар авсан 16 мянга орчим малыг устгаад байгаа гэнэ.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Улс төр, эдийн засаг спорт, эх орны мэдээ г.м

Сүүлийн бичлэгүүд

. Интернэт сүлжээ ашиглах
. Компьютерийн хэрэглээний программуудыг бие даан эзэмших хичээлvvд
. caterpillar 777D
. Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна
. Шүлхийн вакцин пүрэв гаригт ирнэ
. Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ
. С.Мияарагчаа кураш бөхийн дэлхийн аваргад тэргүүлэв
. Олон хэлээр ярьдаг хүн илүү чадвартай
. А.Алтанхуяг: Дэндэвийг хүндэлмээр санагддаг
. Анод банкны муу зэрэглэлийн ангилалтай зээлдэгч нарыг нийтэд мэдээллээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. munhkbat
Бичлэг: 5 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax