my blog

2010-10-25

Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ

 
Шинэ долоо хоногийн эхний өдөр нийслэлчүүд ажил сургуульдаа яаран автобус унаандаа суухад эцсийн буудлууд хог хаягдалгүй цэмцгэр болсныг анзаарсан биз ээ.

Нийслэлийнхээ өдрийг угтаж Нийтийн тээврийн газраас санаачлан “Иргэдийн талархал хүлээх өдөрлөг”-ийг зохион байгуулж нийтийн тээврийн үйлчилгээний эцсийн буудал зогсоолуудад цэвэрлэгээ хийсэн байна.
Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ
Үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд, хороод болон иргэд зорчигчидтойгоо хамтран нийслэлийн 6 дүүрэгт Баянхошуу, Яармаг, Дэнжийн мянга, Дарь эх, Долоон буудал, Шархад, Хорооллын эцэс, Ханын материал, Таван шар, Зүүн салаа, Халдвартын эмнэлгийн буудал зэрэг 11 эцсийн буудал зогсоолд 650 хүн оролцож  нийтдээ 29 мянган метр кв талбайг цэвэрлэж 1200 шуудай хог хаягдал цуглуулан 20 машинд ачуулжээ.

Зорчигчдынхоо талархлыг хүлээж хороодын оршин суугчдын санал хүсэлтийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус өдөрлөгийн үеэр мөн 2000 орчим иргэнээс “Зорчих эрэлтийн судалгаа” авч,  нийтийн тээврийн чиглэл маршрут болон тээвэрлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны талаар сурталчилгаа хийжээ.

Цаашид автобусны эцсийн буудал зогсоолыг цэвэр байлгахад тухайн чиглэлд үйлчилдэг аж ахуйн нэгж, жолооч кондукторууд болон хорооны иргэд хамтран ажиллахаар тогтсон байна. Хамгийн гол нь автобусаар байнга зорчдог иргэдийн ухамсар соёл илүү дээшилснээр нийтийн унаа болон эцсийн буудлуудын ариун цэвэр сайжирна гэдгийг энд дурдъя.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Улс төр, эдийн засаг спорт, эх орны мэдээ г.м

Сүүлийн бичлэгүүд

. Интернэт сүлжээ ашиглах
. Компьютерийн хэрэглээний программуудыг бие даан эзэмших хичээлvvд
. caterpillar 777D
. Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна
. Шүлхийн вакцин пүрэв гаригт ирнэ
. Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ
. С.Мияарагчаа кураш бөхийн дэлхийн аваргад тэргүүлэв
. Олон хэлээр ярьдаг хүн илүү чадвартай
. А.Алтанхуяг: Дэндэвийг хүндэлмээр санагддаг
. Анод банкны муу зэрэглэлийн ангилалтай зээлдэгч нарыг нийтэд мэдээллээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. munhkbat
Бичлэг: 6 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax