my blog

2010-10-25

С.Мияарагчаа кураш бөхийн дэлхийн аваргад тэргүүлэв

Ангилал: Спорт
С.Мияарагчаа кураш бөхийн дэлхийн аваргад тэргүүлэв
Казахстаны нийслэл Астана хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд казах күрес бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв.

Тус тэмцээнд эх орноо төлөөлсөн жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ С.Мияарагчаа, Б.Болд-Эрдэнэ нар амжилттай оролцжээ.

Нийт 38 орны 150 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээн эрчүүдийн долоон жингийн ангилалд болсон бөгөөд /54, 60, 66, 74, 82, -90, +90,/ 66 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ С.Мияарагчаа тус тэмцээнээс алтан медаль хүртэж, Монголын анхны күрес бөхийн дэлхийн аварга боллоо.

Манай бөх эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаануудад казахын бөхчүүдийг ялсан бол аваргын төлөө Голландын тамирчныг ялснаар дэлхийн аварга болжээ.

С.Мияарагчаагийн хувьд өнгөрсөн жил энэ төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан юм.

Манай тамирчин Б.Болд-Эрдэнийн хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд казахын бөхөд ялагдсан байна. Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчдаас өмнө нь жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б.Ариун-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртэж байсан юм.

Энэ удаагийн тэмцээний шагналын нэлээд өндөр байсан нь нэг онцлог байлаа. Тухайлбал, дэлхийн аварга цол хүртсэн манай тамирчин С.Мияарагчаа 10 мянган ам.долларын эзэн болсон бол мөнгөн медалийг 3000, хүрэл медалийг 1500 ам.доллар дагалджээ.

Казах кураш бөхийн дэлхийн аваргад өрсөлдсөн баг тамирчдын ахлагчаар гавъяат тамирчин, улсын начин О.Бахыт ажилласан байна.

ОУХМ С.Мияарагчаа, Б.Болд-Эрдэнэ нарын хувьд Астана хотноо бэлтгэлээ базааж байгаад Узбекистаны Ташкент хотноо болох самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 34 дэх удаагийн тэмцээнд өрсөлдөх юм. Тэмцээн ирэх сарын 4-8-нд болно.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Улс төр, эдийн засаг спорт, эх орны мэдээ г.м

Сүүлийн бичлэгүүд

. Интернэт сүлжээ ашиглах
. Компьютерийн хэрэглээний программуудыг бие даан эзэмших хичээлvvд
. caterpillar 777D
. Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна
. Шүлхийн вакцин пүрэв гаригт ирнэ
. Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ
. С.Мияарагчаа кураш бөхийн дэлхийн аваргад тэргүүлэв
. Олон хэлээр ярьдаг хүн илүү чадвартай
. А.Алтанхуяг: Дэндэвийг хүндэлмээр санагддаг
. Анод банкны муу зэрэглэлийн ангилалтай зээлдэгч нарыг нийтэд мэдээллээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. munhkbat
Бичлэг: 7 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax