my blog

2010-10-25

Олон хэлээр ярьдаг хүн илүү чадвартай

Ангилал: Боловсрол
Эрдэмтдийн тогтоосноор хоёр хэлээр ярьдаг хүний толгой сайн ажилладаг байна. Түүнчлэн ирээдүйд сэтгэцийн өвчин тусах магадлал бага аж.

Энэ салбарт олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан АНУ-ын эрдэмтэн профессор Жаред Даймонд дээрх тодорхойлолтоо Шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.

Манай гариг дээр нэгээс хоёр болон түүнээс дээш хэлээр ярьдаг хүмүүс харьцангуй бага байдаг аж. 1960-аад он хүртэлх судалгаагаар хоёр хэлээр ярьдаг хүүхдүүд бусад хүүхэдтэй харьцуулахад гадаад хэлийг илүү удаан сурдаг болох нь батлагдаж байсан. Харин өдгөө 12 дахь хэлээ сурч яваа профессрр Жаред Даймонд үүнийг үгүйсгэж буй. Тэрбээр сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаараа олон хэлээр ярьдаг хүн хэл сурах чадвараараа дутмаг биш гэнэ.

Түүний тодорхойлсноор хоёр хэл мэддэг хүн зарим салбарт бусдаас хэд дахин илүү болох нь илт харагджээ. Жаред Даймонд өмнө нь энэ салбарт ажиллаж байсан Агнес Кавеч, Жак Мелерагийн судалгаанд ч анхаарлаа төвлөрүүлсэн байна. Тэд судалгаагаар эцэг эх нь өөр хэлээр ярьдаг болон жирийн хүүхдийг сэтгэцийн хөгжлөөр нь харьцуулж үзсэн аж.

Судалгаагаар хоёр хэл мэддэг хүүхэд элдэв өөрчлөлт шинэчлэлтийг хүлээж авахдаа бусдаасаа
давамгай байсан гэнэ. Профессор "ВВС-д өгсөн ярилцлагадаа "Итали эцэгтэй хятад эхтэй хүүхэд гурван настайгаасаа эхлэн тэднийг ойлгож, анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Эцэг нь италиар ярихад хүүхэд итали сэтгэхүйгээр сэтгэн бодож хариулт өгч байсан. Ингээд бодохоор хүүхэд анхаарлаа
төвлөрүүлэхийг биднээс өмнө сурдаг байна" гэжээ.

Харин хөгшчүүлийн дунд хийсэн судалгаагаар олон хэлтэй хүмүүс энгийн иргэдээс дөрвөн жилийн хойно зөнөдөг болох нь батлагдсан гэнэ.

Профессор Ж.Даймонд хэлэхдээ "Та өөрийгөө таван төрлийн хэлээр ярьдаг Швейцарийн нэгэн худалдаачин гээд төсөөл. Зөнөх, мартах өвчнөөс 25 жил илүү хамгаалж чадна. Өөрөөр хэлбэл дунджаар 102 нас хүртлээ зөнөхгүй байх магадлалтай" гэжээ.



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Улс төр, эдийн засаг спорт, эх орны мэдээ г.м

Сүүлийн бичлэгүүд

. Интернэт сүлжээ ашиглах
. Компьютерийн хэрэглээний программуудыг бие даан эзэмших хичээлvvд
. caterpillar 777D
. Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна
. Шүлхийн вакцин пүрэв гаригт ирнэ
. Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ
. С.Мияарагчаа кураш бөхийн дэлхийн аваргад тэргүүлэв
. Олон хэлээр ярьдаг хүн илүү чадвартай
. А.Алтанхуяг: Дэндэвийг хүндэлмээр санагддаг
. Анод банкны муу зэрэглэлийн ангилалтай зээлдэгч нарыг нийтэд мэдээллээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. munhkbat
Бичлэг: 8 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax