my blog

2010-10-25

Анод банкны муу зэрэглэлийн ангилалтай зээлдэгч нарыг нийтэд мэдээллээ

Монголбанкны ээлжит хэвлэлийн бага хурлаар Анод банкны муу зээлийн ангилалтай холбогдох этгээдүүдийг нийтэд зарласан юм.

Тус банкны холбогдох этгээдэд олгосон нийт зээлийн дүн 54.4 тэрбум төгрөг байна. Үүнд банкны холбогдох этгээдийн гаргасан нийт аккредитив, батлан даалтын дүн 4.0 сая ам.доллар байгаа юм (Япон улсын Иточу корпорацийн Анод банкнаас нэхэмжилж байгаа тайлан, тэнцэлд тусгагдаагүй аккредитивийн дүнг оруулахгүйгээр).

Харин Анод банкны хувь нийлүүлэгч, удирдлагад ажиллаж байсан иргэн Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нараас авах авлага гадаадын банкин дахь Анод банкны харилцах данснаас дутагдсан хөрөнгөтэй холбоотой авлагын дүн 58.6 тэрбум төгрөг байна.

Мөн Анод банкны үндсэн хөрөнгөтэй холбоотой авлагын  дүн 7.8 тэрбум төгрөг бол 120.8 тэрбум төгрөг, 4.0 сая ам.долларыг банкны холбогдох этгээдүүдтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа талаар холбогдох хүмүүс мэдээлж байна.

Та бүхэн дараах жагсаалтаас Анод банкны муу зэрэглэлийн ангилалтай нийт зээлдэгчдийн мэдээллийг харж болно.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2010-10-25 -

Бичсэн: Сүмбээ
баярлах баярлах ярзайтал инээх баярлах баярлах
. Шууд холбоос

Миний тухай

Улс төр, эдийн засаг спорт, эх орны мэдээ г.м

Сүүлийн бичлэгүүд

. Интернэт сүлжээ ашиглах
. Компьютерийн хэрэглээний программуудыг бие даан эзэмших хичээлvvд
. caterpillar 777D
. Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна
. Шүлхийн вакцин пүрэв гаригт ирнэ
. Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ
. С.Мияарагчаа кураш бөхийн дэлхийн аваргад тэргүүлэв
. Олон хэлээр ярьдаг хүн илүү чадвартай
. А.Алтанхуяг: Дэндэвийг хүндэлмээр санагддаг
. Анод банкны муу зэрэглэлийн ангилалтай зээлдэгч нарыг нийтэд мэдээллээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. munhkbat
Бичлэг: 10 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax